Шууд Chart

“Эрэвгэр, жирэвгэр” ургамлыг борлуулахыг завджээ

2013-11-15 14:25:53

Их бурхантын заставын Шилийн худагт ургадаг “эрэвгэр, жирэвгэр” хэмээх нэгэн төрлийн ургамлын үндсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалахыг  завдсан БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ.

Харуулын дарга дэд ахлагч О.Баярсүрэн ахлагчтай, байлдагч Б.Бүдрагчаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ууганбаяр, П.Насанбүүвэй, Х.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй Хилийн 0198 дугаар ангийн хамт олон түргэн шуурхай ажилласан байна.
 
Хил зөрчигчдийг шалгасны дараа өвсний үндэс ухахаар бэлтгэсэн багаж зэвсгийн хамт БНХАУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Эрэвгэр, жирэвгэр” ургамлыг борлуулахыг завджээ   
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй