
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр хүйтэн байх төлөвтэй учраас өвөлжилт, хүндрэх магадлалтай талаар албаныхан мэдээллээ.
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар, 20-нд зарим газраар, 21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөх хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байх төлөвтэй байна.
Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.