Шууд Chart

“Яруу найргийн жазз үдэш” болно

2013-11-19 10:34:10

Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэм, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Эх орон телевиз хамтран энэ сарын 28-нд “Яруу найргийн жазз үдэш” зохион байгуулна.

 "Шинэ үнэр" бүлгэмийн дөрвөн жилийн ойд зориулсан яруу найргийн үдэш уран бүтээлчид шүлгээ жазз хөгжимтэй хоршин танд хүргэнэ.  Үдэшлэгийн хөгжим, дуугаралтыг мэргэжлийн хөгжимчид танд мэдрүүлж, Kush and Ouyka, дуучин Оюундарь, "Оршихуй" хамтлаг уран бүтээлээ хүргэх юм.
 
Үйл ажиллагаанд  МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга зохиолч Ц.Буянзаяа, яруу найрагч Г.Аюурзана, Б.Галсансүх, утга зохиолын “Хүрээ хөвгүүд” оролцоно.
 
Үдэшлэг энэ сарын 28-нд 18.00 цагаас UB jazz club (Төв Хаанбанкны хажууд) болно.

 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Яруу найргийн жазз үдэш” болно  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй