Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өгөв

2013-11-21 11:21:03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа  “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов.

“Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг юм.

Төрийн айлчлал үргэлжилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өгөв  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй