Шууд Chart

НӨАТ-ын орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 88 тэрбум төгрөгөөр өсчээ

2017-08-11 16:02:02

Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3  хувийн гүйцэтгэлтэй байна. 

Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 78'064 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна. 2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 337.6 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6  удаагийн сугалааны тохиролоор 148'061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.

Үүнд:

Сугалаа тохирол

Сугалааны тохирол

Урамшуулал олгосон

 

Нэгжурамшуулал

Азтантоо

Урамшуулал

 

ТТТоо

Дүн

 

2016 оны 19 удаагийн болон  2017 оны 1,2,3,4,5,6-р тохирлоор

 20.0

224’126

4’482’520.0

132’034

2’640’680.0

 

              100.0

22’284

2’228’400.0

14’448

1’444’800.0

 

500.0

2’390

1’195’000.0

1’423

711’500.0

 

           4,000.0

207

828’000.0

143

572’000.0

 

         20,000.0

15

300’000.0

10

200’000.0

 

100,000.0

3

300’000.0

3

300’000.0

 

Нийт дүн

249025

9333920’.0

148’061

5’868’980.0

 

Үүнээс

2016 он

169’471

6’395’980.0

86’154

3’560’880.0

 

2017 он

79’554

2’937’940.0

61’907

2’308’100.0

 


НӨАТ-ын орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 88 тэрбум төгрөгөөр өсчээ   
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй