Шууд Chart

Цэцэрлэг тойрсон асуудал

2017-09-01 08:00:00

Улсын хэмжээнд энэ жил 252 753 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт элсэн орж байна. Энэ тоо баримтаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт улсын хэмжээнд 81.5 хувьд хүрчээ.

Өмнөх онд нийслэлд л гэхэд төрийн болон орон нутгийн өмчийн 216 цэцэрлэг, хувийн өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 76.6 хувь нь хамрагдсан байна. Энэ жилийн хувьд шинээр 13 цэцэрлэгийг барьсан ч нийт сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрч байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яамнаас ямар бодлого барин ажиллаж байгааг тодрууллаа. Яамны зүгээс шууд цэцэрлэг болгон ашиглах боломжтой барилга байгууламжийг худалдан авах саналтай байгаа. Мөн хувийн өмчийн цэцэрлэг байгуулах иргэдийг дэмжиж байна гэв.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийг цахим хэлбэрээр бүртгэх ажлыг 7-р сарын 24-өөс 8-р сарын 24-ний өдрийг хүртэл явуулсан.  Ингэхдээ өмнөх хичээлийн жилд тухайн цэцэрлэгт хамрагдаж байсан болон тухайн цэцэрлэгт шинээр 3-5 насны хүүхдийг элсүүлэхдээ 8-р сарын 21-24-ний өдрүүдэд давхар уламжлалт аргаар бүртгэсэн байна. Цахимаар цэцэрлэгт хүүхдийг бүртгэх нь эцэг эхийн хонож, олон цагаар дугаарлан зогсох байдлыг арилгах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ийнхүү зохицуулалт хийсэн байна.

Энэ жил БСШУСЯ төрийн бус өмчийн 136 цэцэрлэгтэй хамтран ажиллах юм байна. Тодруулбал, цэцэрлэгт орж чадаагүй 3087 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдах болно. Ингэхдээ хүүхдэд олгох хувьсах болон хоолны зардалд нийт 3.4 тэрбум төгрөгийг СӨБ-ын 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар 36 төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмж хүүхэд авахаар тооцжээ. Ингэхдээ шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2266 хүүхдийн хүчин чадалтай төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 106 бүлгийн 2377 хүүхдэд 1.9 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хүртээмжтэй хамруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээг бий болгосон. Энэ жилийн хувьд 426 Хүүхэд харах үйлчилгээний нэгж ажиллах юм байна.

Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд харж хандан хөгжүүлэх зорилгоор өдөр өнжүүлэх төвүүд ажиллаж байна. Тухайлбал, “Инжирийн мод” өдөр өнжүүлэх төв л гэхэд Баянгол дүүргийн 4-р хорооны эцэг, эхчүүдийн санал хүсэлтийн дагуу байгуулагдсан байна. Тухайн төвийн хувьд стандартын дагуу хүүхдийн тоглох, эрүүл хооллох орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Өдөр өнжүүлэх төвүүд хүүхдийг харж, эрүүл аюулгүй хүнсээр хооллохоос гадна тухайн хүүхдийн боловсролд анхаардаг гэдгээрээ онцлог юм. Зарим иргэд хүүхэд харах үйлчилгээ ажиллуулж  төрөөс дэмжлэг авдаг. Тиймээс сургалтын орчин сайтай “Инжрийн мод” өдөр өнжүүлэх төвүүд шиг  үйл ажиллагаа явуулдаг газруудад  ч мөн төрийн дэмжлэг хэрэгтэйг зарим эцэг, эх хэлж байна.

Монгол Улсын хүн ам олноор төвлөрсөн нийслэлийн иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах хувь, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Засгийн газрын 40-р тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу Гадаад харилцааны яам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Тагнуулын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль тус тус дэргэдээ цэцэрлэг нээсэн. Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өрнүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулахын тулд хөрөнгө оруулалтын асуудал хамгийн чухал. Энэ онд багтаан нийслэлд 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг дараах байдлаар зохицуулжээ.

-Улсын төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг
-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг
-Нийслэлийн концессоор 2 цэцэрлэг
-Гадаадын зээл тусламжаар 2 цэцэрлэг
-Дүүргийн төсвийн хөрөнгөөр 3 цэцэрлэг шинээр барьжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд цэцэрлэгийн 42 барилгад 3 тэрбум 66 сая төгрөгийн барилгын их засвар хийж байна. Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг шинээр байгуулах иргэн, аж ахуй нэгж газруудыг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, энэ жил нийслэлд 36 иргэн, аж ахуйн нэгж шинээр цэцэрлэг байгуулахаар зөвшөөрөл авчээ.

Нийтэлсэн: Л.Алтанхишиг

Цэцэрлэг тойрсон асуудал   
Үзсэн: 5088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-09-01 21:48
Дарга нар худлаа шудрага царайлчихаад цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүүхэд ав гэж дарамтлаж бна. Зарим нь үгүй гэж бхад зарим айгаад хууль дүрмээ зөрчөөд авч бна. Энэ байдал эцэг эхчүүдийн дургүйг хүргэж, цахим элсэлтийг буруу ойлгуулаад бна. Янз бүрийн бичиг цохож утсаар хүүхэд ав гэж дарамтлахгүй бхыг дарга нартаа хэлнэ үү.
zochin [202.21.106.xxx] 2017-09-01 11:28
Horoonii niigmiin ajiltan manuuhaigaas ochij asuulaa, huvisah zardalaar oroh tseterlegiin shiidver garah boloogui, medeelel alga gejiin. Ydaj duuregruugee yriad medeeleltei suujiimaar, tegeed odoo Bayanzurh duurgiin 129,147 zereg tseterleguud 350,380 garui huuhdees 80, 80 huuhed avsan uldsen 500 garui huuhed ni haachih yum beeee? hajuugiin huviin tsetserleguud ni 200-500k giin hoorond mash unetei bn. ene zuvhun 2 tsetserlegiin jisheee. uunees gadna uchnuun tsetserleg bn.Yostoi uruvdultei yumaa,
Зочин [103.9.90.xxx] 2017-09-01 10:45
хотын унаган оршин суугч байж 10 алхамын хажууд байгаа 2 настай хүүгээ харъяа цэцэрлэгт нь өгч чадсангүй. Хөдөөнөөс шилжин ирэгсэддээ зогсоогоочээ. маш их сэтгэлийн дарамттай байна. Сугалаанд сонгогдсонгүй гэсэн чинь. Тэр нь шударга явагдсан ч юм уу үгүй юм уу бөө мэд
Зочин [103.9.90.xxx] 2017-09-01 10:40
сугалаа нэрээр хасагдаад, 10 алхамын зайтай харъяа цэцэрлэгтэй орж чадахгүй байна. Гэтэл гэрийн гадуур машин тэрэг битүү зайгүй хүмүүс хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд л энэ зөв зохицуулалт уу.........
zochin [103.206.195.xxx] 2017-09-01 10:16
Tsahim burtgeleer sugalaagaar ablaa ch geh shig huuhduudeer mini togloh ym da Odoo tentseegui huuhduud yah be 2-5 nasaaraa tsetserleggui uldeh uu hoiton yabj bsan huuhdee l abna gene. Ene utgagui SUGALAA tenegdeh ym da 400-500000 mayngaar huuhed abna geh ym......
ИРГЭН [202.179.26.xxx] 2017-09-01 10:13
ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯВЦГААЖ БАЙХАД ЯДУУСЫН ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ЦООЖЛОГДООД ҮЛДЭЖ БАЙГАА ЭНЭ ДҮР ЗУРАГ БОЛ МОНГОЛД БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА ДЭНДҮҮ ГАЗАР АВЧ ЭМГЭНЭЛД ХҮРЧ ЭЭ.ТӨРИЙН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЯДУУС ХУВИЙНХАНЫ ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНИЙГ СОНСООД 20 ЖИЛ ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ МӨНГӨӨР ГАНЦХАН ХҮҮХЭД 9-ХӨН САРД Л ЗОРИУЛЖ БАЙДАГ ЯАСАН ИХ БАЯН БОЛЧИХОВ ОО ГЭЖ ГАЙХАН АЛМАЙРЧ БАЙНА.ХААНААСАА МАНАЙХАН ИЙМ ИХ ХӨРӨНГӨ ХОГШИЛ МӨНГӨТӨЙ БОЛЧИХОВ ОО.БҮГД Л ХААДЫН УДАМ УГСАА БОЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВСАН ЮМ БАЙХ ДАА ГЭЖ ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ ЭНЭ НИЙГМИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.
zochin [202.21.106.xxx] 2017-09-01 09:55
36 төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмж хүүхэд авахаар тооцжээ. Uuniigee ter ter duuregt geej jagsaaltiin haanaas avahu? yalanguya horoondoo neg ch tsetserlegguin yaahuu? horoonii niigmiin ajiltan yu ch medehgui bn.haaana handahuu?
zochin [202.21.106.xxx] 2017-09-01 09:51
9.1 sugalaand hojoogui azgui heden 100 huuhed gerteee bn. Ydaj turuus huviin tsetserlegiin undur uniig hunguluh bodlogo bariad uldsen huuhduudig hamruulj bolohgui yu. Ter huuhed harah uilchilgee chini shaardlaga hangahgui, sanhuujilt orj ireegui gej bn. Ene olon huuhed haachih vee?
Зочин [122.201.23.xxx] 2017-09-01 09:36
tsahimaar bvrtgene geed l baisan iu bolson be... nohoin zamaar orson uu. esbel abilgal hebeer baib uu..nadad odoo boltol hariu baiddagvi .....9..1 bilsnihloo

Бидэнтэй нэгдээрэй