Шууд Chart

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувьтай үргэлжилж байна

2025-09-12 17:54:05

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, дулаан хангамж 87.4 хувь, цахилгаан хангамж 77.8 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бэлтгэл ажил 76 хувь, Ус сувгийн удирдах газар 76 хувь байна. Түүнчлэн цахилгаан шатын шинэчлэл 75 хувь, орон сууцны дулаалга 71 хувь, автозамын замын шинэчлэлийн ажил 85 хувь, боловсролын салбар 75 хувь, эрүүл мэндийн салбар 87.5 хувь, зам цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд болон дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 6.07 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон УБЗАА-ны “Өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний зардал”-аас шийдвэрлэжээ. Одоогоор дээрх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж: НИТХ


Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй