
“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ маргааш болно.
Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 13 дахь жилдээ болох гэж байна.
Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.
Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно.
“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
Мөн НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгнө.
Маргааш “Автомашингүй өдөр" болно | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.