Шууд Chart

"ABU GENERAL ASSEMBLY 2025": 62 дугаар Ерөнхий Ассамблей дэлхийн радио, телевизүүдийн гүүр болж байна

2025-09-12 12:35:46

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн радио хөтөлбөрийн салбар хуралдааны үеэр Хятад улсын RWR медиа группийн захирал илтгэл тавилаа.

Энэ групп Хятадын үндэсний телевиз SNR, SMJ зэрэг томоохон телевизүүдийг эгнээндээ нэгдэж, 1000 гаруй телевизийн бүтээл 50 гаруй подкастыг 15 орны хэлээр дамжуулан цацаж байна.

Энэ жилийн “ABU” 62-р чуулган үндэснийхээ өв уламжлалыг хадгалах хамгаалах, сэргээх зорилгын хүрээнд ярилцаж, туршлага солилцож байгаа юм. Энэхүү зорилгын хүрээнд RWR медиа группийн захирал Фэйн Хуан Хятад улсын хэвлэл мэдээллийн салбар хиймэл оюун ухааныг өндөр түвшинд ашиглаж байгааг танилцууллаа.

Уламжлал соёлоо хадгалахын тулд үндэсний хөгжим, бичгийн соёл, үндэсний хоол, уламжлалт анагаах ухааны чиглэлээр тусгайлан нэвтрүүлэг бэлтгэж, дижитал хэлбэрт шилжүүлэн хадгалж байна. Хятад үндэсний 20 төрлийн аялгуу, хөгжмийн зэмсгийг ашиглан 20 ангит бүтээл гаргаснаас гадна хиймэл оюун ухаан ашиглан хүүхэлдэйн кино бүтээж байна.

Сонирхуулахад, Хятадын алдарт ”Ү-Шин” кинонд зориулан 1987 онд барьсан барилга байгууламжийг улам өргөжин хөгжүүлж хүүхэд залуус, аялагчдын сонирхлыг татсан бүхэл бүтэн гудамж болгож чадсан гэлээ.

Тэрбээр "“ABU” бол бидний туршлага, амжилт, шинэ технологийг хамтдаа бүтээх гүүр юм" гэлээ.


"ABU GENERAL ASSEMBLY 2025": 62 дугаар Ерөнхий Ассамблей дэлхийн радио, телевизүүдийн гүүр болж байна  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй