Шууд Chart

"Хойд урд 1088" анхдугаар аяллын багийнхан аялалаа үргэлжлүүлж байна

2017-11-07 11:43:50

МҮОНРТ-ийн санаачилгаар Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг хамтран Монгол Улсын хойд хилийн Алтанбулагаас урд хилийн Замын-Үүд боомт хүртэл 1088 километрийн “North South 1088” анхдугаар аяллыг зохион явуулж байна.

Мэргэжлийн тамирчин биш ч гэсэн дугуй унах сонирхлоороо нэгдсэн есөн хүн энэ сарын 1-нээс аяллаа эхлүүлсэн. Тэд арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл аялалаа үргэлжлүүлнэ.

Дугуй унах нь стресс ядаргаа тайлахаас гадна зүрх, уушгины үйл ажиллагаа сайжруулж, чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, илүүдэл жин багасгах ач тустай. 


"Хойд урд 1088" анхдугаар аяллын багийнхан аялалаа үргэлжлүүлж байна   
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй