Шууд Chart

Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд оролцлоо

2017-11-09 14:50:11

БНХАУ-ын Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд манай улсын аварга Б.Энхсайхан, Бээжин хотод сурч байгаа Б.Эгшиглэн, мөн Шандун мужид бэлтгэл хийж байгаа Ж.Мөнхзориг нар амжилттай оролцжээ. Тэмцээнд Хятадын 1, 2-р шигшээ багийн тамирчдаас гадна муж, хотуудын шигшээ багийн тамирчид оролцсон байна. Нийт 64 баг оролцжээ.

Манай баг тамирчид Бугат хотын нэгдүгээр баг, Байлан, Тайяаны багуудыг хожиж хэсгээс нэгээр гараад 32-т Ордос хотын багийг хожиж, 16-д Манжуур хотын багт хожигдож тэмцээнээ дуусгажээ.

Тус тэмцээнд 5-8 байр 4.000-7.000 юань, дөрөвдүгээр байр 8.000, гуравдугаар байр 10.000, хоёрдугаар байр 30.000, түрүүлсэн баг 60.000 юанийн  шагнал хүртсэн байна.

Манай баг тамирчдын хувьд Хөх хотын дасгалжуулагч, удирдлагуудтай уулзаж, томоохон тэмцээний өмнө 14 хоногийн хамтарсан бэлтгэл үнэ төлбөргүй хийхээр ярьж тохиролцжээ.


Бугат хотод болсон нээлттэй тэмцээнд оролцлоо   
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй