
“Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн УАШТ 22 дахь жилдээ Орхон аймгийн Хангарьд спорт хороонд зохиогдлоо.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 1996 оноос эхлэн “Хангарьд” спорт ордонд МЖБХ-той хамтран жил бүр зохион байгуулж ирсэн юм.
Энэ жил Д.Нармандахын зуны олимпийн наадмаас медаль хүртсэний 21 жилийн ой тохиож байна. Тэмцээнийг санаачлагч, ивээн тэтгэгчдээс эхлээд энэ ойг жүдогийн баяр, бахархал, “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмаас Монголын тамирчид тэр дундаа жүдочид дахин аварга төрүүлэх, анхны эмэгтэй олимпийн аваргыг төрүүлэх, олон медаль хүртэхийг бэлэгдэн “Бамбар” аялуулах, бадраах ёслолын ажиллагааг зохиож ирсэн юм.
2017 оны 22 дахь удаагийн тэмцээний хувьд 700-гаад тамирчин оролцлоо.
Энэ жилийн тэмцээнд Архангай, Хөвсгөл, Сүхбаатар аймаг болно Улаан-Үүд хотоос баг тамичид ирж оролцон шилдгүүдээ тодруулав.
Багийн нийлбэр дүнгээр “Хангарьд” спорт клубын эрэгтэй баг хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Архангай аймгийн жүдо бөхийн баг тамирчид хоёр алт, гурван хүрэл медальтайгаар шалгарч БЗД-ийн спорт хороо, “Женко” клуб нэг алт хоёр мөнгө, зургаан хүрэл медиалаар гуравдугаар байрыг эзэллээ.
Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд “Хангарьд”-ынхан түрүүллээ | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.