
Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбоо хуралдаж тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөл, гишүүдээ шинээр баталж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилжээ.
Хуралд нийт 38 бөх оролцсоноос 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр баталсан бол Аймгийн арслан, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнхийг дэд тэргүүнээр сонгосон байна.
Тэргүүн, гишүүдээ шинэчлэн баталсан учир цаашид Өмнөговь аймгаас улсын цолтой олон бөх төрөн гарах нөхцөл боломжийг бүрдүүлэн, залуу-ахмад үеийн залгамж халааг бэхжүүлэн нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ тэд онцолжээ.
Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн баталлаа | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.