
Далайн ёроолд агуулагдах цэнгэг усны үлэмж хэмжээний нөөцийг илрүүлсэн гэдгээ Австралийн судлаачид мэдэгджээ.
Флиндерсын их сургуулийн эрдэмтэн судлаач Винсент Пост Австрали, БНХАУ, Умард болон Өмнөд Америкийн эрэг дагуух далайн ёроол дороос маш бага давс бүхий их хэмжээний цэнгэг ус олсон байна. “Энэ нөөц өнгөрсөн зуунд дэлхийн гадаргуугаас гаргаж авсан цэвэр усны хэмжээг олон зуу дахин давж гарна. Манай дэлхий дээрх цэнгэг ус яваандаа бүрмөсөн үгүй болох тул бидний нээсэн нөөц ус маш чухал ач холбогдолтой юм” хэмээн Пост ярьжээ.
НҮБ-ын гаргасан мэдээлэлд дурдсанаар энэ зуунд усны хэрэглээ өнгөрсөн зуунаас хоёр дахин нэмэгдсэн байна.
Цэнгэг усны нөөц илэрчээ | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.