
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж буй “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн нээлтээ хийлээ.
Тэмцээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг 22 багийн тамирчид оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Тэрбээр "Happy Ulaanbaatar" тэмцээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд гээд олон байгууллага оролцож байна. Эдгээр газар, нийслэл хотын уялдаа холбоо, хоорондын үйл ажиллагааг уялдуулах, Улаанбаатар хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн жирийнхээс энэ жил оролцож байгаа баг, тамирчдын тоо өссөн. Цаашид эдгээр байгууллагын хооронд болдог урлагийн болон спорт тэмцээний төрлийг өргөжүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн улс, байгууллага хоорондын гадаад харилцаа өргөжих сайн талтай юм” гэв.
Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд АНУ, Австрали, Их Британи, Ирланд, Канад, Араб, Энэтхэг зэрэг 10 гаруй улсын дипломат консулын газар, Гадаад хэргийн яам, НИТХ, НЗДТГ-ын 22 баг тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.
“Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.