Шууд Chart

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн уралдааны лого бүтээх уралдаанд шилдгээр шалгарсан бүтээл

2018-05-18 11:23:39

Хүн амын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулах “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны логог танилцуулж байна.

 

ХХААХҮЯ-наас зарласан “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны лого шалгаруулах уралдаанд “Creative trends studio” студийн график дизайнер Самбуу овогтой Төрмөнхийн бүтээл шалгарлаа. Тус лого жил бүр албан ёсоор хэрэглэгдэх болно. 

ЛОГОНЫ УТГА АГУУЛГА, ТАЙЛБАР:

  1. Хүүхдүүдийн дэлгэсэн алга нь хүүхэд бүрийн сонголт “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд бий гэдгийг илтгэсэн.
  2. Хүүхдүүдийн дээш тэмүүлсэн гар нь тэдний гэгээн хүсэл мөрөөдөл, ирээдүйн тэмүүллийг бэлгэдсэн.
  3. Өнгөний сонголт нь газар дэлхий, тэнгэр, нар, хайр, жаргалыг илэрхийлсэн.
  4. Хүүхдүүдийн гар нь эх дэлхийн 5 тивийг харуулсан. Энэ нь Монгол Улс хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээгээ хангаж, улмаар экспортлон 5 тивийн хүүхдүүдэд бэлэг барина гэсэн утга агуулгатай.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн уралдааны лого бүтээх уралдаанд шилдгээр шалгарсан бүтээл  
Үзсэн: 4115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй