Шууд Chart

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

2025-05-20 14:35:09

Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан.

Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ирэх зургаадугаар сард барьж дуусгана.

Өнөөдрийн байдлаар гүүрийг шинэчлэх ажлын явц 85 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил дууссан. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс долоон алгаслыг угсраад байна. Зайсангийн гүүр барих ажлын гүйцэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани ажиллаж байгаа юм.

Ташрамд, Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн.


Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй