Шууд Chart

Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Батсуурьт улсын аварга цол олголоо

2018-07-12 22:23:08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.


Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Батсуурьт улсын аварга цол олголоо  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.107.xxx] 2018-07-13 08:52
Mongol uls stune abaratai bolloo ubs aimag mundag ym har abarga augaa hcun um. Uhc hcalx gej stejee deldeg hcujaa nar amaa tataj mongolchuud eb negdeltei baistgaaya

Бидэнтэй нэгдээрэй