
Төв аймгийн Зуунмод сумаас 8 км ын зайд орших Манзушир хийд хүртэлх зам энэ жилийн орсон усархаг борооны улмаас нэлээн эвдэрч машин явахад хүндрэлтэй болжээ. Засмал зам байхгүй чулуу ихтэй шороон замаар явахад хүндрэлтэй байдаг тул ирэх жуулчдын тоо жил ирэх тусам багасаж байгаа талаар иргэд ярьж байна.
Амралт зугаалгын улиралд өдөртөө 100-200 гаруй жуулчдыг хүлээн авдаг Манзуширын хийдийн амыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх талаар иргэд удаа дараа хүсэлтээ холбогдох газруудад нь хүргүүлсэн боловч ямар ч хариу шийдвэр гаргаагүй удсан байна. Замаар нь явахад хүндрэлтэй, тэр тусмаа Зуунмодын аманд мод болгоны доор 00-ын цаас хог хөглөрсөн байдалтай байдаг нь хамгийн харамсалтай талаар ч иргэд хэлж байсан юм. Цогц бодлого хэрэгжүүлээд иргэд хогоо машиндаа ачаад явдаг болчихвол, 00-ын асуудлыг шийдээд эмх цэгцтэй болчихвол түүхийн дурсгалт газрыг унаган чигээр нь хадгалах боломж бүрэн байгаа талаар ч тэд тайлбарлаж байна.
Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Өдгөө Манзуширын хийдийн тууринд XVIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг.
Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богд хан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Энэ бүхнийг сэргээн засварлаад жуулчдыг татвал аймаг орон нутгийн хөгжилд асар их хэмжээний ахиц болж өгөх юм.
Манзуширын хийд хүртэлх замыг шинээр засвал жуулчдын тоо 2 дахин нэмэгдэх боломжтой | ||
Үзсэн: 2568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.