Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлэв

2018-08-17 10:21:14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.


Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлэв  
Үзсэн: 3700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2018-08-21 11:10
энэ их хуралын дарга зайлаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй
Зочин [66.181.184.xxx] 2018-08-20 09:34
Өөрөө хулгай хийчихээд хулгайчийг бариарай гэж орилж байгаа мэт байна. Өөрийн чинь ЗТЯ-нд шахсан Махбал чинь хүн алчихаад байна шүү дээ. Өөрөөсөө эхэл дээ
Б.лувсан-осор [203.91.115.xxx] 2018-08-17 18:58
Миний бичсэн сэтгэгдэлийг ямар үндэслэлээр устгаад байга вэ? Хуудь зүйн ч ёс суртхууны ч зөрчилгүй зүйл бичсээр байтал уусгаад буйг чинь юу гэж ойлгох вэ?
Б.Лувсан-Осор [203.91.115.xxx] 2018-08-17 18:51
Энэ их хурал чадамжгүй гэдгийг өнөөгийн төрийн тогтолцоо өөрчилж засах шаардлага үүссэнийг өнөөгийн нийгэмд болж байгаа бусармаг үйл явдалыг нийгэм даяараа шүүмжилж ард түмний дийлэнхи олохи нь их хурлыг яаралтай төраах нь зөв гэж үзэж буйг бодит байдал,мөн судалгааны байгууллага гаргаж тавиад байхад нүдэн балай байсаар буй явдалд иргэд бухимдалтай байгааг анхааран үзэж засаг захиргааны анхан шатны 500 гаад нэгжийн бүрэн төлөөлөлөөс бүрдсэн ард түмний онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулж өнөөгийн нийгэм улс төрд үүссэн нөхцөлбайдал үндсэн хуулийн эргэн тойрны маргаан зэрэг тулгамдсан асуудлуудыг жинхэнэ төрийн эрхийг нь ард түмэндээ бодитоор эдлүүлэн хэлцүүлэх боломж олгох цаг нь болсон байна гэж харж байна.Ингэснээр хэн дуртай эрх мэдэл эд хөрөнгөнд шунагсад хувийн өмч хувийн хүсэл сонирхолоороо нэгдсэн нам ТББ нэртэй улс төр бизнёс бүлэглэлийн хууль өөрчилөх санаархалд улс орон төр хуулиа ард түмэн нь мэддэг гэдгийг ойлгуулах ёстой гэж үзэж байна!!!
Иргэн [202.21.106.xxx] 2018-08-17 16:01
Төрийн албаны зөвлөлийн ард алуурчид нуугдаад, 60 тэрбумын ард 600 тэрбумынхан нуугдаад өнгөрөх санаа байна
Зочин [202.55.188.xxx] 2018-08-17 15:50
Үнэн хэлжээ И.Х. дарга гэх хүн огцор

Бидэнтэй нэгдээрэй