Шууд Chart

Идсэнээсээ болж ходоодны хорт хавдраар өвчилсөөр байх уу...

2018-09-18 12:23:47

Монголчууд улаан хоолойн хавдраар дэлхийд 4-рт, ходоодны хавдраар дэлхийд 2-рт орж байна. Яагаад  2 өөр эд эрхтний хавдар нэгэн зэрэг өндөр байна вэ?

Үүнийг амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагийн илрэл гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь махан хүнд хоол хэрэглэдэг бид хоол идсэний дараа хэвтэх, ялангуяа оройн цагаар хооллочихоод хэвтэх, зурагт үзэн тухлах нь ходоодны хорт хавдраар өвчлөх гол эх үүсвэр болдог байна.

Хүн хооллосны дараа 20-30 минут хөнгөн алхаж,  3-4 цагийн дараа хэвтэх ёстой. Үүнийг хүн бүр амьдралынхаа мөрдлөг болгоогүйгээс,  бид маш энгийн зүйлээс болж өвчилж байгаагийн нэг жишээ юм.

Учир нь хүн хооллосны дараа 2 хөл дээрээ явсанаар  ходоодонд хоол тунаж, бага багаар 12 ороомог гэдэсрүү орж боловсрох ёстой. Харин шууд хэвтсэнээр Монголчуудын ходоодны хавдрын дийлэнх тохиолдлоор бүртгэгдсэн дээд хэсэгт хоол тунаж, хавдрын эхлэл хамгийн том шалтгаан болж, богино хугацаанд цээж хорсдог байна. Энэ нь ходоодны хорт хавдрын эхлэл юм.

 Ходоодны хорт хавдрын байрлал хаана байрлаж байгаагаас шалтгааныг таниж болдог байна. Япон Солонгос  ходоодны хорт хавдаар өвчлөгсдийн 70 хувь нь ходоодны доод 3-1 д байрладаг. Харин Монголчуудын  нийт хавдрын 70 хувь нь ходоодны дээд 3ны нэг буюу улаан хоолойн амсарт байрладагийг судалгаагаар тогтоожээ.

Дээд хэсэгт хоол тогтдоггүй ч хавдар байрлаж байгаа нь хооллосны дараа шууд хэвтдэгтэй холбоотой.

Мөн Монголчууд цадахыг буруу ойлгодог нь  ходоодонд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүний ходоодны зай 2 алга нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй.  Хүн тэр хэмжээний хоол идсэний дараа нэмж идэх хүсэл төрж байвал үүнийг цадалт гэнэ. Гэтэл Монголчууд нэмж идээд, гэдэс нь царайгаад ирэхээр одоо л цадаж байна гэж боддог. Энэ үйлдэл нь ходоодны суналт,хоол боловсруулах чадварт  сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хавдрын бас нэгэн шалтгаан болдог гэнэ.

Нэмж хэлэхэд ходоод, улаан хоолойн хорт хавдрын бусад шалтгаанууд нь давсны их хэрэглээ, хеликобактери, дахин хооллолт гэдгийг сануулъя. Дөнгөж буцал аягалсан хоол цайны уурнамсан хойно идэж уух, ядаж давсны хэрэглээгээ багасгах шаардлагтай. Эдгээрийг амьдралын мөрдлөгө болгосноор та “Идэхийн төлөө амьдрах биш, амьдрахын төлөө идэж, эрүү саруул амьдрах боломжтой юм.

Сурвалжлагч: А.Саранчимэг

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Идсэнээсээ болж ходоодны хорт хавдраар өвчилсөөр байх уу...  
Үзсэн: 2723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-09-18 17:03
Зөв хоолло. Тэгээд л болоо.
Зочин [103.229.120.xxx] 2018-09-18 16:36
эдгээрийг эсрэгээр нь хийхгүй, хөдөлгөөнтэй байж, оройд хөнгөн хооллож байх л хэрэгтэй
Зочин [59.153.114.xxx] 2018-09-18 16:04
tgd zuvluguuguu delgerengvi uguuchee
Зочин [202.131.7.xxx] 2018-09-18 15:57
Харин тийм шүү идэхээсээ болоод үхэх гээд байхиймаа
Зочин [202.9.42.xxx] 2018-09-18 14:03
Хохь чинь гээд байгаа юм шиг байна

Бидэнтэй нэгдээрэй