Шууд Chart

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулна

2018-09-18 15:07:03

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.  Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Дархан хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах юм.

 Тус төлөвлөгөөг аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулна  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй