Шууд Chart

Олон улсын атомын эрчим хүчний агентлагын 62 дахь удаагийн чуулган эхэллээ

2018-09-18 15:18:46

Өчигдөр, Вена  хотноо олон улсын  атомын эрчим хүчний агентлагын  62 дахь удаагийн чуулган  эхэллээ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх гол асуудал бол, Умард Солонгосыг цөмийн хөтөлбөр цөмийн хөтөлбөрөөс хэрхэн татгалзуулах татгалзуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.

Энэ сэдвийн хүрээнд Япон, Австри болон АНУ-ын төлөөлөгчид саналаа илэрхийллээ. Тухайлбал, Японы шинжлэх ухаан технологийн бодлогын сайд Масажи Мацуяма Умард Солонгосын одоогийн нөхцөл байдлыг урьдчилсан тааварлах боломжгүй байгаа талаар мэдэгдсэн байна. Мөн Австрийн төлөөлөгч Умард Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах үүрэг амлалтуудынхаа хүрээнд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна.

Энэ сэдвээс гадна Мөн Ираний  цөмийн хөтөлбөртэй холбоотой  асуудалд  онцгой анхаарал хандуулж  хэлэлцэж байна. Нэгдсэн  чуулганаар    цөмийн  эрчим хүчний  салбар дахь   шинжлэх ухааны хэлэлцүүлгүүдийг хийж,  олон улсын агентлагын  2017 оны ажлыг дүгнэж,  ирэх оны  төсвийг шинэчлэн батлах юм байна. Нийт 4 өдөр үргэлжил, ирэх 21-нд өндөрлөх энэ удаагийн чуулганаар атомын  эрчим хүчний  хөгжил  цөмийн аюулгүй байдлын  асуудлууд  үйл  олноор хөнөөх  зэвсгийг үл  дэлгэрүүлэх гэрээний    хэрэгжилтийн тухай хэлэлцэх ийм төлөвлөгөөтэй байна. 62 дахь удаагийн олон улсын атомын эрчим хүчний агентлагийн чуулганд, 170  орны  төлөөлөгчид  оролцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын атомын эрчим хүчний агентлагын 62 дахь удаагийн чуулган эхэллээ  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй