
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад оролцохоор Монгол Улсад ирсэн олон улсын тархи судлалын эрдэмтдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Дэлхийн тархи судлалын байгууллагын (IBRO) ерөнхийлөгч Пьер Магистретти, гүйцэтгэх захирал Стефани де Ла Рошефүкоү, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Японы Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томоми Шимогори нарын хүндэт зочид, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин зэрэг хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр Монголд тархи судлалын чиглэлээр олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжууд, хэрэгжүүлж болох зарим судалгааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол Улс цаашид тархи судлалын чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэмдэглэв.
Дэлхийн тархи судлалын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.