Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээгээ энэ сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Алтан гадас одонт тус сургууль нь 1938 онд 20 сурагч нэг багштай байгуулагдан эх сууриа тавьж байсан бол өдгөө цогцолбор сургууль болон өргөжиж хичээлийн гурван байр, 64 бүлэгт 2330 гаруй сурагч 98 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
80 жилийн ойн баярын хурал Налайх дүүргийн Соёлын төвд болж, уг хуралд Нийслэлийн ИТХ-ын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс урилгаар оролцлоо.
Нээлтийн эхэнд Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил үг хэлж, багш ажилчдад ажлын амжилт хүсэв. Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн багш нарт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Дүүргийн анхдагч сургуулийн хувьд 109 дүгээр бага сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, 119 дүгээр сургуулийг салбарлуулан гаргажээ.
Сургууль үүсгэн байгуулагдсан үеээс хойш 1943 онд анхны төгсөлт, 1958 онд анхны аравдугаар ангийн төгсөлтөө хийж байсан бол өнөөдөр 75 дахь төгсөлтөө хүлээж буй Монгол улсын ууган сургуулийн нэг юм. Тус сургууль нийтдээ 18500 гаруй суралцагчдад суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
| Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 80 жилийн ой боллоо | ||
| Үзсэн: 1906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.