Шууд Chart

ОХУ энэ жил Европ руу 200 тэрбум куб метр хийн түлш нийлүүлнэ

2018-10-05 11:59:56

ОХУ энэ жил Европ руу 200 тэрбум куб метр хийн түлш нийлүүлнэ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин, Австрийн канцлер Себастян Курзтай уулзаж, хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлсэн байна.

Тэрбээр “Бусад хувилбарууд нь Европын улсуудад илүү үнэтэй байхаас гадна эдийн засгийн өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлөх учраас тэд Оросын хийн түлшийг худалдан авч, хэрэглэх нь дамжиггүй” гэж ярьсан байна.

Мөн ялангуяа Европын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өсч байгаа энэ үед Орос Европ хоёр тал хийн хоолойн "Умардын урсгал-2" төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гээд, “Дараагийн шатанд АНУ зэрэг улсаас 30 хувийн өндөр үнэтэй хий Европ худалдаж авах нь ухаалаг бус шийдвэр. Ингэсэн тохиолдолд Европын улсуудын өрсөлдөх чадвар буурна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин тэмдэглэжээ. 

Тэрбээр “"Умардын урсгал-2" төсөл олон улсын эдийн засгийн ашиг сонирхолд нийцнэ” гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн, Болгарын тал Өмнөдийн урсгал хийн хоолойн төслөөс татгалзаж байсныг дурдаад, “Гэтэл одоо тэд Турк урсгал хийн хоолойгоор дамжуулан манайхаас хий авахыг хүсч байгаа.  Хий дамжуулах хоолой нь Сибирийн Ямал дахь хий олборлолтоос шууд дамждаг учраас Оросын тал хамгийн хариуцлагатай найдвартай нийлүүлэгч байх болно” гэдгээ батлан хэлж байна” гэсэн байна. "Умардын урсгал-2" хийн хоолой 2019 оны сүүлчээр ажиллагаанд орно гэсэн төлөвлөгөө байгаа юм. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ энэ жил Европ руу 200 тэрбум куб метр хийн түлш нийлүүлнэ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй