
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд оросын иргэд итгэл хүлээлгэх нь багасч, 2013 оны түвшинд очжээ. Өнгөрөгч есдүгээр сард оросуудын ердөө 58 хувь нь төрийн тэргүүнийхээ үйл ажиллагааг дэмжиж байсныг “Левада центр”-ийн санал асуулгын дүн харуулж байна. 2017 онтой харьцуулахад Оросын Ерөнхийлөгчийн рейтинг 17 хувиар унасан дүнтэй байна.
Мөн Путинд “Огтоос итгэл хүлээлгэж болохгүй” гэж үзэх хүний тоо 13 хувь болтлоо нэмэгджээ. Оросын иргэдийн тэтгэвэрт гарах насыг ахиулсан Засгийн газрын шийдвэрийн улмаас Ерөнхийлөгчийн рейтинг ийнхүү буурч эхэлснийг социологчид тэмдэглэж байна.
Гэхдээ дараахан нь, Ерөнхийлөгч уг тэтгэврийн шинэчлэлийг зөөлрүүлж, өндөр насны тэтгэвэрт гарах нь дөхсөн хүмүүсийг ажлаас халах юм бол эрүүгийн хариуцлага ногдуулдаг болгох санал гаргасан. Сүүлд энэ хууль Төрийн Думын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталсан юм.
Оросын Ерөнхийлөгчийн рейтинг унажээ | ||
Үзсэн: 1726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.