
Украйны эрх баригчид Зүүн Украйны онцгой статусыг сунгалаа. Энэ талаар тусгасан хуулийн өөрчлөлтийг пүрэв гарагт Украйны парламент баталж, дараагаар нь Ерөнхийлөгч Петро Порошенко гарын үсэг зурсан байна.
Холдогдох хуулийн төслийг Украйны Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр парламентдаа барьсан юм. Украйны зүүн бүс Донбас, энэ мужийн Донецк, Луганск гэсэн тодорхой хотуудын нөхцөл байдлыг энхийн аргаар үргэлжлүүлэн шийдвэрлэж, Украйны газар нутгийн нэгдмэл байдал болоод тусгаар байдлыг энэ хуулиар хангана гэж Украйны парламентын цахим хуудсанд нийтэлжээ.
Украйны Зүүн Украйн буюу Донбас, энэ мужийн Донецк, Луганск хотуудад тусгай статус олгосон анхны хууль 2014 онд батлагдаж, гурван жил хэрэгжсэн. Үүнээс хойш мужийн зүгээс тусгай эрхийг нь сунгахыг шаардаж байсны дагуу 2017 оны 10 дугаар сард энэ эрхийг нь нэг жилээр сунгаж, хуулийн өөрчлөлтийг баталсан.
Энэ хуулийн хугацаа маргааш буюу аравдугаар сарын 6-нд дуусах байсан юм. Энэ удаагийн өөрчлөлтөөр Донбассын тусгай статусыг 2019 оны сүүлч хүртэл мөн нэг жилээр сунгаж байгаагаас гадна Украйны эрх баригчид Зүүн Украйнаас бүх зэвсэгт нэгжүүд, техник хэрэгслийг гарган, бүрэн хяналтдаа авсны дараа тусгай статус нь хэрэгжихээр болж байна гэж "Тасс" агентлаг мэдээллээ.
Украйны эрх баригчид Зүүн Украйны онцгой статусыг сунгалаа | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.