
Хятадын авлигын байгууллагаас Мэн Хунвэйг мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгджээ. Хятадын Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд байсан, Интерполийн тэргүүнийг өнгөрөгч есдүгээр сарын 25-нд Интерполийн төв байрладаг Францын Лион хотоос БНХАУ руу гарч, сураггүй болсон гэсэн мэдээлэл байсан юм.
Үүнээс хойш бямба гарагт Интерпол Хятадын талд хандсан байна. Хятадын төрийн албаныхны авлигын хэргийг мөрдөн шалгадаг Үндэсний Хяналтын Хорооноос ням гарагт Мэн Хунвэйг баривчилсан гэдгээ цахим хуудсандаа бичсэн байна.
Мөн Интерпол “Мэн Хунвэйгийн байгууллагын Ерөнхийлөгчийн албанаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг нь хүлээн авсан” гэж мэдээлж байна. Тиймээс түүний оронд дэд Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын иргэн Ким Жонн Янныг Интерполийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилоод байна. Дараагийн жинхэнэ Ерөнхийлөгчийг ирэх сард Дубайд болох ерөнхий чуулганаар сонгоно.
Хятадын авлигын эсрэг байгууллагын мэдэгдсэнээр, Мэн Хунвэй тус улсад өрнөж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд сураггүй болсон тэрбумтан, алдар нэртэй хүмүүс, улстөрчдийн нэг буюу сураггүй болсон өндөр албан тушаалын сүүлийн хүн болж байна. Үүнээс өмнө долоодугаар сард сураггүй болсон Фаенн Бинбинн өнгөрөгч долоо хоногийн эхээр уучлал хүсч, татвараас бултсан гэдэг шалтгаанаар 883 сая юанийн торгууль хүлээсэн юм.
Хятадын эрх баригчид Интерполийн тэргүүн Мэн Хунвэйг барьчилснаа мэдэгдлээ | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.