Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцээ хийж эхэлжээ

2018-10-08 14:11:43
Error loading player: No playable sources found

Оросын тагнуулынхныг кибер халдлагууд зохион байгуулсан хэрэгт буруутгаж буй Их Британи, Герман улсын Засгийн газар ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцээ хийж эхэлжээ.

“Шаардлагатай нөхцөлд бид тус тусдаа эсвэл холбоотнуудтайгаа хамтарсан арга хэмжээ авахад бэлэн байх ёстой” гэж Британийн Ерөнхий сайд Тереза Мейгийн орлогч Дэвид Лидингтон мэдэгдсэнийг “Блумберг” агентлаг уламжиллаа.

ХБНГУ-ын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт бас Оросын эсрэг шинээр хориг тогтоох асуудлыг Герман улс Европын түншүүдтэйгээ хэлэлцэж байгааг нотолсон байна.

Тэрбээр “Саяханы кибер халдлагуудын ард Оросын цэргийн тагнуулынхан байгаа гэж Германы Засгийн газар бараг итгэлтэй байгаа” гэж дурджээ. Үүнээс гадна Нидерландын Батлан хамгаалах яам бас түрүү долоо хоногт Оросын дөрвөн иргэн Химийн зэвсгийг хориглох байгууллагад хакерийн дайралт үйлдэх гэж байсныг тусгай албаныхан нь илрүүлэн таслан зогсоосон талаар мэдэгдсэн.

Түүнчлэн АНУ, Канад улс мөн Оросыг буруутгасан мэдэгдлүүд хийсэн юм. АНУ-ын сонгуулийн систем, “Уэстинхаус” цөмийн компани болон янз бүрийн улс дахь сэргээшийн эсрэг лабораториуд, спортын байгууллагуудын компьютерийн сүлжээнд халдлага үйлдсэн хэрэгт Оросын тагнуулын долоон ажилтан, түүний дотор Нидерландаас хөөгдсөн дөрвөн орос хүнийг буруутгаж байгаа юм.

Гэхдээ өрнөдийнхөн тэр бүх баримтаа батлах нэг ч нотолгоо гаргаж тавиагүйг оросууд мэдэгдэж байна. Мөн Оросын Гадаад яам дээрх мэдэгдлүүдийг “Зориуд найруулсан үзэл суртлын ээлжит явуулга” гээд “тагнаж мөшгих дон” олон улсын харилцаанд ихээхэн хор уршигтайг цохон тэмдэглэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцээ хийж эхэлжээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй