
АНУ-ын Дээд шүүгчид нэр дэвшигч Бретт Каваннаг Сенатын танхим дэмжиж, Дээд шүүхийн шүүгчээр тангаргаа өргөлөө. Өнгөрөгч бямба гарагт болсон санал хураалтаар Сенатын танхимын 50 гишүүн дэмжиж, 48 нь эсэргүүцсэн байна.
Бретт Каванна бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон ч Сенат дахь хууль зүйн хороо дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүнд холбогдох хэргийг шалгаж үзэхийг холбооны мөрдөх товчоонд үүрэг болгосон. Долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн шалгалтын дүнд Холбооны мөрдөх товчоо тайлан гаргасан ч энэ тайлан Каваннаг бэлгийн хүчирхийлэгч гэж тогтоогоогүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Улмаар Вашингтон даяар Каваннаг дээд шүүхийн шүүгчээр томилохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон юм. Гэвч Бретт Каваннаг сенатын танхим 50/48-ын харьцаатай дэмжиж, дээд шүүхийн шүүгч болголоо.
Энэ нь ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Дональд Трампад улс төрийн ялалт авчирлаа гэж зарим хэвлэл бичжээ.
Учир нь АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгч хар тамхи, үр хөндөлт зэрэг маргаантай асуудлуудын талаар хуулийн эцсийн дүгнэлт гаргадаг. Каванна энэ шүүхийн дутуу нэг орон тоог нөхсөнөөрөө консерватив хяналтыг чангатгаж хүч нэмэгдүүлнэ гэсэн тайлбар байна.
Бретт Каванна шүүгчийн тангараг өргөлөө | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.