Шууд Chart

Латвийн парламентийн сонгуульд Оросын талыг баримтлагч улс төрийн хүчин хамгийн олон санал авлаа

2018-10-08 15:55:41

Латвийн парламентийн сонгууль болж, Оросын талыг баримтлагч улс төрийн хүчин хамгийн олон санал авлаа. Бямба гарагт болсон санал хураалтаар Латвийн парламентийн хамгийн том сөрөг хүчин байсан "Зөвшилцөл нам" 19 гаруй хувийн саналтай гэж Сонгуулийн хорооноос нь мэдэгджээ. Ингэснээр энэ нам парламентийн 100 суудлаас 23-ыг нь авч байна. Оросын дэмжлэгтэй сонгуульд оролцсон "Зөвшилцөл нам"-тай Москва эдийн засгийн хувьд нягт холбоотой байхыг хүсч ирсэн байна.

Тэгвэл саналын хоёрдугаарт барууны үзэлтэй полулист нам 14 хувийн дэмжлэг авсан бол Шинэ Консервативчууд нам 13 хувь, Европын холбоог дэмжигч "Хөгжлийн төлөө нам" 12 хувийн санал авчээ.

Үүнээс гадна Латвийн Үндэсний холбоо нам 11 хувь, Латвийн Ерөнхий сайд Марис Кучинскийн төвийг баримтлагч Ногоонтнуудын болон Фермеруудын нэгдэл нам 10 орчим хувийн саналтай байна.

Саналын дүнгээр хамгийн цөөн суудал буюу долоо орчим хувийн дэмжлэгийг "Шинэ эв нэгдэл" хэмээх либерал консерватив нам нь авчээ. Энэ дүнгээр Латвийн парламентийн энэ удаагийн сонгуульд аль нэг нам нь дийлэнх олонх болж чадаагүй учир намууд шинэ Засгийн газар байгуулах яриа хэлэлцээ хийх хэрэгтэй боллоо.

Зарим хэвлэлд бичсэнээр "Зөвшилцөл нам" нь хоёр гол популист намтай эвсэл шинэ Засгийн газар байгуулах боломжтой болж мэдэх юм гэсэн тайлбар байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан энэ улсын хувьд Оросыг эсэргүүцдэг. 2004 онд Европын холбоонд нэгдсэн байдаг. Мөн НАТО-гийн мянга гаруй цэрэг энэ улсад байрладаг. Гэхдээ хоёр сая орчим хүн амтай энэ улсын 10 гаруй хувь нь Орос гаралтай иргэд байна. Тэд Орос, Латвийн хооронд нягт харилцаатай байхыг хүсдэг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Латвийн парламентийн сонгуульд Оросын талыг баримтлагч улс төрийн хүчин хамгийн олон санал авлаа  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй