Шууд Chart

БНХАУ банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаар зэхэж байна

2018-10-08 16:03:05

АНУ-тай худалдааны дайн улам даамжирч буй энэ үед БНХАУ эдийн засгаа дэмжихийн тулд банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаар зэхэж байна.

Үүний дүнд тус улсын санхүүгийн системд 750 тэрбум юань буюу 109 тэрбум ам.долларын бэлэн мөнгө нэмэгдэн орох юм. АНУ-ын өрнүүлж буй худалдааны дайн Хятадын үйлдвэрлэл болоод экспортод сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс ч Хятадын Ардын банк энэ жил дөрөв дэх удаагаа ийнхүү заавал байлгах нөөцийн хувь хэмжээг буулгаж байна.

Энэ арга хэмжээ аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхлэх юм байна. Одоогийн байдлаар заавал байлгах нөөцийн хэмжээ томоохон арилжааны банкуудад 15.5 хувь, жижиг банкуудад 13.5 хувь байгаа юм. Ийм нөөцийн хэмжээ буурснаар банкуудын бие биедээ болон хэрэглэгчдэд зээлдүүлэх сул хөрөнгө гарч ирнэ.

АНУ, БНХАУ хоёр удаа дараалан бие биенийхээ импортын бараанд татвар ногдуулж байгаагаас компаниуд хүнд цохилтод орж, дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Одоогоор БНХАУ-ын импортын барааны бараг талд нь татвар ногдуулаад байгаа АНУ цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр сүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаар зэхэж байна  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй