
Румынд “гэрлэлт”-ийн тухай үндсэн хуулийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах асуудлаар хоёр өдөр үргэлжилсэн бүх нийтийн санал асуулга амжилтгүй болжээ.
Санал хураалтыг хүчинтэйд тооцоход Румыний санал өгөх эрхтэй нийт иргэдийн 30-аас доошгүй хувийн ирц шаардлагатай байсан байна. Гэвч санал хураалтад оролцогсдын ирц 20 хувьд хүрээгүй байна.
Одоогийн байдлаар тус улсын Үндсэн хуульд гэрлэлтийг “хосын хоорондох холбоо” гэж тодорхойлсон байдаг аж. Харин санал асуулгыг санаачилсан “Гэр бүлийн төлөө эвсэл” болон үнэн алдартны шашинд ойр бусад байгууллага дээрх томьёоллыг “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох холбоо” гэж өөрчлөхийг шаардаж байсан юм.
Тэд бас бүх нийтийн санал хураалт явуулахыг дэмжигч гурван сая орчим хүний гарын үсэг цуглуулжээ. Үүний зэрэгцээ тэдний энэ санаачилга Европын Холбооны хүрээнд заавал дагаж мөрдөх ёстой хүний эрхийн стандартыг зөрчиж байна гэдэг Европын парламентийн депутатуудын шүүмжлэлтэй тулгардаг.
Румын улс 2000 онд Европын Зөвлөл болон Европын Холбооны шахалтын дор ижил хүйстэн хүмүүсийн холбоог хуульчилсан. Гэхдээ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг өнөө хэр бүртгэдэггүй байна.
“Гэрлэлт”-ийн тухай үндсэн хуулийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах санал асуулга амжилтгүй болжээ | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.