Шууд Chart

Майк Помпео, Ван И нар хоёр талын харилцаанд харилцан шүүмжлэлтэй ханддагаа илэрхийллээ

2018-10-09 11:21:26

Бээжинд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар хоёр талын харилцаанд харилцан шүүмжлэлтэй ханддагаа илэрхийллээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч амралтын өдрүүдэд Умард болон Өмнөд Солонгост айлчилсан. Тэрбээр Умардад хийсэн уулзалтынхаа талаар хэлэлцэхээр даваа гарагт Бээжинд ирж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаанд сэтгэд дундуур байдгаа илэрхийлж, шүүмжилсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаа ч Хятад энэ сарын дундуур төлөвлөсөн аюулгүй байдлын яриа хэлэлцээг цуцласан” гэж Хятадын Гадаад хэргийн сайдад хэлсэн бол Ван И “АНУ-ын тал Хятадтай байн байн худалдааны маргаан хийж ирснээс гадна Хятадын эрхийг зөрчсөн удаа дараагийн арга хэмжээ авч, гадаад болон дотоод бодлогыг нь үндэслэлгүйгээр шүүмжилсэн” гэсэн байна.

Мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “АНУ алдаатай буруу үйл ажиллагаануудаа зогсоож, тогтвортой эрүүл байдлаар хоёр улс харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Бээжинд хийсэн энэ удаагийн айлчлалын талаар зарим хэвлэлд Помпео Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ хадгалж үлдэх талаар Хятадтай хамтрах зорилготойгоор Хятадад айлчилсан хэмээн ажиглагчид тайлбарласныг мэдээлжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео, Ван И нар хоёр талын харилцаанд харилцан шүүмжлэлтэй ханддагаа илэрхийллээ   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй