Шууд Chart

Стамбул дахь Ерөнхий консулын газарт нэгжлэг хийх зөвшөөрөл хүсчээ

2018-10-09 13:03:54

Туркийн Гадаад яам алга болсон сэтгүүлч Жамаль Хашоггийг эрэн хайх хүрээндээ Стамбул дахь Ерөнхий консулын газарт нь нэгжлэг хийх зөвшөөрлийг Саудын Араб улсаас хүсчээ.

Энэ тухай Туркийн “Эн-Ти-Ви" телевизийн суваг мэдээлсэн байна. Уг хэргийн улмаас Туркийн Гадаад яам үүнээс өмнө Саудын Элчин сайдыг хоёр ч удаа дуудаж уулзсаныг мөн дурджээ.

Долоо хоногийн өмнө алга болсон сэтгүүлч Хашоггиг Стамбул дахь Саудын Арабийн Консулын газарт алагдсан байж болзошгүй гэж Туркийн эрх баригчид өмнө нь таамаг дэвшүүлж байсан юм. Саудын сэтгүүлч алга болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажилд биечлэн хяналт тавьж байгаа гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Эрдоган мөн мэдэгдсэн юм.

Сэтгүүлч алга болсон тухай аравдугаар сарын 2-нд анх мэдээлэл тарсан. Сүйт бүсгүй нь түүнийг Саудын Консулын газар руу ороод эргэж гараагүй гэж ярьсан юм байна. Харин тус Консулын газрынхан өөрсдийнх нь эсрэг бүх мэдэгдлийг үгүйсгэжээ.

АНУ-ын төрийн департамент мөн хэргийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдээд байна. Жамаль Хашогги сэтгүүлч нь Араб болон барууны хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтарч ажилладаг “Аль Араб ньюз” сувгийн захирал юм байна. Тэрбээр улсынхаа удирдагчдын явуулж буй бодлогыг эрс хатуу шүүмжилдгээрээ нэртэй хүн юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Стамбул дахь Ерөнхий консулын газарт нэгжлэг хийх зөвшөөрөл хүсчээ   
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй