
Сирийн зэвсэгт босогчид "Идлиб" мужаас зэвсэг техникээ бүрэн гаргалаа. Энэ тухай Туркийн талын дэмжлэгтэй "Үндэсний чөлөөлөх фронт" нэртэй босогчдын холбооноос өнгөрөгч бямба гарагт зэвсэг техникүүдийг гаргах ажил эхэлсэн гэж мэдээлж байсан юм.
Улмаар хүнд зэвсгүүдийг даваа гарагт ийн гаргаж дууссан байна. Энэ нь Орос, Туркийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд хийж байгаа алхам хэмээн Туркийн төрийн мэдлийн "Анадолу" агентлаг мэдээллээ.
Хоёр улсын хувьд өнгөрөгч есдүгээр сарын 15-нд Сирийн Идлиб мужид цэрэг зэвсэггүй бүс байгуулахаар тохиролцож гэрээ хийсэн юм. Ингэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигч үндсэрхэг үзэлтнүүд гэгддэг зэвсэгт босогчид тогтоосон бүсээс нь энэ сарын дунд гэхэд гарч явах ёстой, мөн энэ сарын 10 буюу маргааш гэхэд хүнд зэвсэг техникүүдээ гаргах ёстой.
Харин Сирийн бусад босогчид Туркийн цэргүүдэд эргүүл хяналтын үйл ажиллагаа явуулахад туслах зорилгоор энэ бүсэд үлдэх ёстой гэж Туркийн талын дэмжлэгтэй "Үндэсний чөлөөлөх фронт" нэртэй босогчдын холбооноос мэдэгджээ.
Энэ тухай олон улсын хэвлэлүүдэд Турк болон Оросын Засгийн газрын байгуулсан гэрээ Сирийн Засгийн газраас Идлиб муждаа явуулж байгаа цэргийн ажиллагааг зогсоосон байна. Гэхдээ Идлиб дахь гол жихадист бүлэглэл болох Тахрир Аль-Шам энэ гэрээг дагаж мөрдөх эсэхээ одоогоор мэдэгдээгүй байна.
Сирийн зэвсэгт босогчид "Идлиб" мужаас зэвсэг техникээ бүрэн гаргалаа | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.