
Македоны Засгийн газар Гректэй тохиролцсоны дагуу улсын нэрээ өөрчлөх тухай хуулийн төслийг баталж, парламентдаа шилжүүллээ. Македон улс Европын холбоо болоод НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ илэхийлсээр ирсэн ч Грек үүнд нь хориг тавьсаар өдий хүрсэн. Улмаар хөрш зэргэлдээх энэ хоёр улс гэрээ байгуулж, хуучин Югославын харьяанд байсан Бүгд найрамдах Македон улсын нэрийг Умард Македоны бүгд найрамдах улс болгон өөрчлөхөөр тохиролцсон юм.
Ингээд энэ талаар бүх нийтийн санал асуулга ирц хүрээгүйн улмаас амжилттай болж чадаагүй ч асуудлыг шийдвэрлэхээр парламентад шилжүүлсэн байна.
Одоо улсын нэрээ өөрчлөх хуулийн төслийг батлахын тулд Македоны 120 суудалтай парламентийн 72 суудалтай эрх баригч эвсэл гуравны хоёр буюу 60 гаруй хувийн дэмжлэгийг авах шаардлагатай.
Энэ тухай Македоны Ерөнхий сайд Зоран Зайев “Хэрвээ парламент үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг батлахгүй бол ээлжит бус сонгуульд уриална” гэж мэдэгдсэн байна.
Грекийн хувьд Македон хэмээх энэ нэр улсынх нь хойд мужийн нэртэй адилхан учраас Хойд бүсийн Македон муж нь газар нутгийн хувьд хойд хөрш Македоны нутаг мэтээр ойлгогдож байна гэж эсэргүүцэж байсан юм.
Македон улс Гректэй тохиролцсоны дагуу улсын нэрээ өөрчлөх тухай хуулийн төслийг батлав | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.