Шууд Chart

Сулавеси аралд дахин 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2018-10-09 14:20:03

Индонезийн Сулавеси аралд өнөөдөр дахин 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Төв Сулавеси мужийн засаг захиргааны төв Палу хотоос 5 км зайд, 10 км газрын гүнд байсан байна.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр яг энэ бүс нутагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами, хөрсний нуралт үүссэн юм. Сүүлийн мэдээгээр энэ байгалийн гамшгийн улмаас 1944 хүн амь эрсдэж, 2600 гаруй хүн гэмтэж бэртжээ. Гамшигт хамгийн их өртсөн Палу хотын зөвхөн хоёр дүүргийн хэмжээнд 5000 гаруй хүн ор сураггүй байгааг аврагчид мэдээлж байна.

Үүний зэрэгцээ сураггүй болсон хүний тоо хэдэн арван мянгад хүрч мэдэхээр байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Байгалийн гамшиг тохиолдсон бүс нутагт нийтдээ дөрвөн сая орчим хүн аж төрдөг байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сулавеси аралд дахин 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй