Шууд Chart

Төв аймгийн бөхчүүдийн бэлтгэл хангагджээ

2013-07-04 18:29:06

Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам эхлэхэд хуруу дарам цөөн хоног үлдлээ.

Аймаг, аймгаараа гал болон гардаг бөхчүүдийн бэлтгэл хэдийнээ хангагдаж, эхнээсээ нутаг нутгийн зүг бөхчүүд буцаж эхэлж байна.
Саяхан Төв аймгийн удирдлагууд, аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүдийнхээ галыг тойрч, бэлтгэл сургуулилтай нь танилцжээ.
 
 
Аварга А.Сүбат өөрөө наадамд зодоглохгүй ч гэлээ, өөрийн бөхийн эрдэм, хурдтай уран мэхүүдээ шавь нартаа харамгүй зааж, түүндээ сэтгэл хангалуун байгаа ажээ. Түүний галаас энэ жил улс, аймаг, сумын цолтой бөхчүүд төрнө гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байгаа юм байна.
Эдгээр зургийг Төв аймгийн удирдлагууд очих үеэр авжээ.
 

Төв аймгийн бөхчүүдийн бэлтгэл хангагджээ  
Үзсэн: 3674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй