Шууд Chart

ЕБС-ийн сурагчид Пианика хөгжимтэй боллоо

2018-10-29 16:55:21

Японы ахмад багш Сато Сэцүко бага насны хүүхдүүдэд пианика хөгжмийн хичээл зааж, 20-н пианика хөгжмийг тус сургуульд бэлэглэлээ. Мөн Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага, хүүхдийн хөгжил, суралцахад бэрхшээлтэй байгаа хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ? сэвдээр боловсролын магистер япон монголын төлөөлөгч Батхишиг сургуулийн багш нарт лекц уншлаа. Сургалтад хамрагдсан 6-10 насны хүүхдүүд болон Чулуут сумын сургуулийн багш нарын хувьд хөдөөгийн алслагдсан суманд ирж хөгжмийн боловсрол олгож, дэлхийн боловсролын чиг хандлагын түвшинд хүүхэд багачуудтай хэрхэн харилцах ач холбогдлыг мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаа юм.

Пианика хөгжим нь авч явахад авсаархан бөгөөд хүүхэд сонирхож тоглох замаар баруун, зүүн тархиа зэрэг хөгжүүлж сурлагын ахиж гархад чухал ач холбогдолтой учираас Япон улсын сургалтын програмд хэрэглэдэг ажээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Ч. Отгонжаргал нь Чулуут сумын ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, бэлчээр, хүнсний аюулгүй байдлын талаар тулгамдаж буй асуудлуудыг анхааралдаа авч ажиллаж, аймгийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг байгуулах, Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй савны талаар санаачлага гарган хэлэлцүүлж батлуулаад байна.

Мөн 2018 онд Хятад улсын ӨМОЗО-ны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуульд 5 хүүхдийг тухайн улсын 100 хувийн зардлаар сургаж байгаа төдийгүй Архангай аймгийг Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх, Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын музейг Архангай аймгийн Эрдэнэмандал, Өндөр-улаан суманд байгуулах санаачлагыг гаргаж, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЕБС-ийн сурагчид Пианика хөгжимтэй боллоо  
Үзсэн: 2040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Наадам [127.0.0.xxx] 2024-12-04 08:38
Маш гоё сэтгэгдэл төрлөө ийм гоё сэтгэгдэл төрүүлсэнд баярлалаа
Наадам [127.0.0.xxx] 2024-12-04 08:36
Маш гоё таатай байлаа

Бидэнтэй нэгдээрэй