Шууд Chart

Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ

2018-12-11 13:01:10

Шинэ ээжүүдийн 20-иос илүү хувь нь төрсний дараах сэтгэл гутралд автдаг байна. Төрсний дараах эхний сард сэтгэл зүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог. Эдгээр шинж нь дутуу нойр, төрөх үеийн хүндрэл, гормоны өөрчлөлт, шарх гүйцэт эдгээгүй байх зэргээс шалтгаалах нь бий.

Гэвч энэ байдал хэтэрхий удаан үргэлжилбэл аюултай. Ээжүүд маань энэ талаар хэн нэгэн ойр дотны хүндээ дэлгэхээс эмээн дотроо шаналсаар явдаг бөгөөд энэ нь өөрийн болоод хүүхдийнх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг учир энэ талаар ойлголттой байж энэ нь хэвийн үзэгдэл юм гэдгийн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг.

Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдгүүд:

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай.

-Тогтмол сэтгэлээр унах, санаа зовох, үргэлж сэтгэл дотор хоосон мэдрэмж төрөх
-Гутранги болох, итгэл найдвараа алдах
-Ямар нэгэн зүйлд буруутай мэт мэдрэмж төрөх, өөрийгөө хэн ч биш гэж мэдрэх, юу ч туслахаасаа өнгөрсөн мэт санагдах
-Дуртай зүйлдээ дургүй болж үзэн ядах, дур хүсэл байхгүй болох
-Анхаарал төвлөрүүлж чадахгүй, юм санахгүй, шийдвэр гаргаж чадахгүй болох
-Ядрах, ямар ч эрч хүчгүй болж юу ч сонирхолгүй санагдах
-Хэт их идэх эсвэл огт идэхээ болих
-Амиа хорлох тухай байнга бодогдох
-Тогтмол унтаж чадахгүй, амарч чадахгүй болох, нойргүйдэлд орох
- Архаг толгой өвдөлт, хоол боловсруулах замын хямрал зэрэг нь даамжирч эмэн эмчилгээнд засал авахаа болих

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн давах вэ

Энэ талаар тас нууснаар байдал улам дордож даамжирдаг тул адилхан байдалд ороод гарсан хүмүүстэй ярилцах, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах, цаашлаад эмэн эмчилгээнд хамрагдах нь зөв юм.

Сэтгэл гутралыг даван туулах аргууд:

- Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бүх зүйлийн бурууг өөр дээрээ хүлээн авахгүй байх
- Том даалгавруудыг олон жижиг даалгавар болгон хувааж төлөвлөгөө гаргах
- Хэн нэгэнтэй ярилцаж олон нийтийн газраар явах, парк дээр очиж салхилах гэх мэт
- Ямар нэгэн хобби той болж түүндээ анхаарлаа төвлөрүүлэх
- Дасгал хийх, алхах, ууланд авирах
- -Сэтгэл санааны байдал бага багаар дээрдэнэ гэдэгт итгэх
- Хэн нэгнээс тусламж хүсэх. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэх нь хэт их ачаалал болдог.

Өдөр өдрөөр эдгээр аргуудыг хэрэглэснээр сэтгэл зүйн байдал аажмаар тогтворжиж өөдрөг сэргэлэн болдог учир энэ бүхнийг даваад гарна гэдэгтээ итгэх хэрэгтэй.


Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ  
Үзсэн: 6832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй