
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд эх орноо төлөөлөн оролцох Муатай спортын баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Манай улсаас тус наадамд муатай спортын төрлөөр 5 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Тайланд улсын үндэсний спорт гэж нэрлэгддэг муатай спорт нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа тулааны спорт бөгөөд манай тамирчид тив, дэлхий, бүсийн наадмуудад тогтмол амжилттай оролцсоор байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Муатай спортын тамирчдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.