Шууд Chart

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо

2025-09-26 09:06:47

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо.

Тус цогцолбор нь 1201 м.кв талбайтай бөгөөд  зоорьтой 5 давхар барилга юм. 

Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус цогцолборын барилгыг “И Пи Эс” групп гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.


Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй