Шууд Chart

Орхон аймагт “Цахим эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ

2018-12-18 12:10:43

Орхон аймагт иргэдийн өвчний бүх түүх мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ААНБ, мөн эрүүл мэнд нийгмийн даатгалын мэдээллийг цогцоор нь багтаасан цахим эмнэлэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь ирэх оноос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хэрэгжинэ.  Ингэснээр аймгийн 100 гаруй мянган хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ ямар нэгэн чирэгдэлгүй түргэн шуурхай хүрдэг болно.

Ирэх онд Орхон аймгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг БОЭТ, Медипас, ЭМГ, Эрдэнэт сувилал, Эрүүл мэндийн даатгал, ӨЭМТ-үүд, эмийн сангуудын мэдээллийг цахим хэлбэрээр холболт хийнэ. Ингэснээр аймгийн 130, гаруй мянган иргэд эрүүл мэндийн нэг байгууллагад очоод бүх оношилгоо мэдээллээ авдаг байх боломж бүрдэнэ гэж холбогдох албаныхан үзэж байна.

Тиймээс бэлтгэл ажлын эхний ээлжид үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг танилцуулах шаардлагатай. Үүний дараагаар хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт “Цахим эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй