Шууд Chart

Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого хийгдэж байна

2018-12-18 12:16:07

2018 оны 12-р сарын 07-ны өдрөөс эхлэн мал тэжээвэр амьтан, хашаа худгийн жилийн эцсийн тооллого орон даяар эхэлсэн. Баян-Өндөр сумын хувьд хөдөөгийн 7 чиглэлд болон төвийн 14 багт мал тооллогын ажлыг амжилттай явагдаж байна.

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого зохион байгуулдаг. Мөн Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ-наас хяналт, мониторингийн баг ажилладаг.Мал тооллогыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт, түүх, малчдын ажил эрхлэлт, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал, анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай тоон мэдээллийг бий болгодог. Энэ жил гурван жилд нэг удаа явуулдаг хашаа, худаг, тэжээлийн тооллогыг гаргаж буйгаараа онцлог юм. Тооллоготой холбоотойгоор Орхон аймагт 2018 оны 12-р сарын 07-ны өдрөөс эхлэн мал тэжээвэр амьтан, хашаа худгийн жилийн эцсийн тооллого хийж эхэлсэн. Баян-Өндөр сумын хувьд хөдөөгийн 7 чиглэлд болон төвийн 14 багт мал тооллогын ажлыг амжилттай явагдаж байна.

12-р сарын 17-ны өдрийн байдлаар Мал тэжээвэр амьтдын урьдчилсан дүнг танилцуулбал: Нийт 37217 толгой малын  тэмээ-11, адуу-3812, үхэр-7226, хонь-15747, ямаа-10421 бөгөөд 8 төрлийн 704 тэжээвэр амьтан тоолоод байна. Жилийн эцсийн тооллого 12-р сарын 20-ны өдөр бүрэн гарч дуусахыг албаныхан мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого хийгдэж байна  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй