
Монголын хөрөнгийн бирж ирэх онд төлбөр тооцооны “Т+2” буюу “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд шилжихээр зорьж ажиллана. Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд дээрх төлбөр тооцооны зарчим руу шилжих зайлшгүй шаардлагатай. Учир нь урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих, зах зээлийг эрсдлээс хамгаалах Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг чухал өөрчлөлтүүд зах зээлд хэрэгжих юм.
Иймд тус төлбөр тооцооны зарчмыг нэвтрүүлэхэд шаардлагатай журмыг боловсруулж батлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд өгөөд байгаа гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярилаа.
Монголын хөрөнгийн бирж ирэх онд төлбөр тооцооны “Т+2” зарчимд шилжинэ | ||
Үзсэн: 2008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.