Шууд Chart

Америкт цагаачлахаар хил дээр саатуулагдаж байгаа дүрвэгчдээс 2 дахь хүүхэд нь нас баржээ

2018-12-26 13:21:20

Гуатемалаас гараад Америкийн хил дээр саатуулагдаж байсан дүрвэгчдийн дундаас 8 настай нэг хүү даваа гарагт нас барсныг цагаачлалын асуудал эрхэлсэн албаны хүмүүс хэлж байна. хүү өвчтэй байсан тухай тэд мэдэгдсэн байна.

Мексикээр дайрч Америкийн хил нэвтрээд тэндээ саатуулагдаж байсан хүмүүсээс  энэ сар гарсаар 2 дахь хүүхэд нь нас барсан нь энэ юм. Үүнээс өмнө мөн Мексикийг дайрч Америкийн хил дээрх түр саатуулах газар дөнгөж саатуулагдсан даруйдаа 7 настай Гуатемал охин  өөд болсон харамсалтай хэрэг гарсан юм. Техас мужийг конгресст төлөөлөн суугаа сенатч сүүлд нас барсан хүүгийн үхлийн шалтгааныг олж шалгаж өгөх хүсэлт гаргажээ.

Төв Америкийн улсуудаас хэдэн мянган цагаач дүрвэгчид Америкийг зорьж ирээд байна. Гватемал, Гондурас, Эльсальвадор зэрэг улсын тэдгээр иргэд улс оронд болж байгаа гэмт хэрэг, өлсгөлөн ядуурал, хавчлага дарлалаас зугтаж байгаагаа хэлж байгаа.

Америкийн хилийн асуудал хариуцсан албаныхны зүгээс хилийг нь хууль бусаар зөрчвөл хорьж ял шийтгэхээс гадна албадан гаргана хэмээн анхааруулж байгаа ч, тэдгээр хүмүүс Америкт суурьших зорилготой гэдгээ хэлсээр байгаа юм байна. хүмүүсийг номхон байлгаж хил нэвтрүүлэхгүйн тулд өнгөрөгч 11 дүгээр сард цэргүүд дүрвэгчдрүү  нулимс асгаруулагч хэрэглэсэн удаа ч гарсан байна.

 


Америкт цагаачлахаар хил дээр саатуулагдаж байгаа дүрвэгчдээс 2 дахь хүүхэд нь нас баржээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй