
УИХ-ын зарим гишүүн маргааш болох жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагынхантай зөвлөлдөж байна.
УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн дотор өгөхийг шаардаж байгаа юм. Энэ хугацаанд хүсэлтээ гаргахгүй бол эсэргүүцлийн жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулна гэдгээ өчигдөр УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан, Болд, Батзандан нар мэдээлсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан нар нийслэлийн төв талбайд маргааш 11 цагаас зохион байгуулах бүх нийтийн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар Тагнуулын
Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлтэй Төрийн ордонд санал солилцож байна. 11 цагаас товлосон уулзалт 30 минутын дараа эхэллээ. УИХ-ын гишүүн Болдын яриаг хүргэе.
УИХ-ын зарим гишүүн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагынхантай зөвлөлдөж байна | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.