Шууд Chart

ЕБС-ийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт 50 хувьтай байна

2018-12-26 13:58:27

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт  50 хувьтай байна. Үлдсэн хувийг  2-р  улиралд багтаан тараана гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын  бодлого зохицуулалтын газрын дарга Ням-Очир ярилаа. Дэлгэрэнгүйг хүргэе.

Энэ хичээлийн жилд  “Цөм” хөтөлбөрийн дагуу 10-р ангид  хоёр, 11-р ангид 9 сурах бичиг шинээр хэвлэгдэх ёстой. 12-р ангид 8 төрлийн  сурах бичиг хэрэглэхээс бүгд шинэчлэгдэх ёстой юм. Үүгээр хөтөлбөрийн хүрээнд шинэчлэх шаардлагатай бүх ангийн сурах бичгийг шинэчилж дуусчээ. Тиймээс ирэх жилээс сурах бичигтэй холбоотой асуудал үүсэхгүй гэлээ. 


ЕБС-ийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт 50 хувьтай байна  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй